Компанийн танилцуулга
“Архангай - АЗЗА” ТӨХК-ийн
Товч танилцуулга
Эрхэм зорилго: “Архангай-АЗЗА” ТӨХК-ийн эрхэм зорилго бол чадварлаг, бүтээлч хамт олныг бүрдүүлж, стандарт шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт цогцлоож, аймаг орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр бий болгоход оршино.
Уриа: Амьдралыг ажлаар
Амжилтыг бүтээлээр
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Олон улсын болон улсын чанартай хайрган болон хатуу хучилттай зам барих засварлах, төмөр бетон болон модон гүүр барих засварлах, замын байгууламжид хамаарах талбай барих засварлах, үерийн далан барих зэрэг тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
“Архангай АЗЗА” ТӨХК-нь улсын чанартай
• АО602 буюу Хархорин Цэцэрлэг чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам,
• АО603 буюу Цэцэрлэг Тосонцэнгэл чиглэлийн 93,1 км хатуу хучилттай авто зам, 6,9 км хайрган хучилттай зам нийт 100 км.
• А27 буюу Лүн Дашинчилэн чиглэлийн 22.05 км хатуу хучилттай, 136.09 км ердийн хөрсөн зам нийт 318.14 км улсын чанартай авто замыг хариуцдаг.
Хүний нөөц, ажиллах хүчин чадал:
Манай байгууллага нь удирдлагын болоод авто зам, замын байгууламж засвар арчлалтийн Цэнхэр, Ихтамир, Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Батцэнгэл зэрэг 6 сумын төмөр бетон гүүрийн хамгаалагч, арчлагч 6 ажилтан, нийт 36 ажилчинтай, үйлчилгээний 6 машин, 19 техниктэйгээр зам, засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Хаяг: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг
Мэйл хаяг: arkhangai.azza2019@gmail.com
Утас: 95159170, 70333310
Хуваалцах :